2013-02-04
Ашигтай зөвөлгөө
1.Аарцыг шинэ дээр нь хэрэглэ:
Аарцыг гурваас илүүгүй хоног хадгалж хэрэглэх нь тохиромжтой. Хадгалалтын явцад исэхээс хамгаалж адил хэмжээний сүүтэй хольж зуураад нэг цаг орчим тогтонги байлгасны дараа сүүг марлиар шүүн авч, үлдсэн аарцыг хүнд зүйлээр /сайтар ариутгасан/ дарж тавьбал сайн байдаг. Мөн бага зэрэг давстай усаар норгосон цэвэр алчуурт боож тавибал аарц хялбар мууддаггүй. Зөөхийг 0-8 градусын дулаантай байранд гурваас илүүгүй хоног хадгална.
2. Өндөгийг модон хайрцагт хадгалаарай:
Өндөгийг удаан хугацаагаар хадгалах шаардлага гарвал аль болох цэвэр байлгах хэрэгтэй. Хэрэв хөргөгч байхгүй бол өндгийг хоёр градусаас доошгүй дулаанд зөөлөн хивэг бүхий модон хайрцагт хадгална. Эсвэл хорин хувийн давсны /уусмалд/ нэг литр усанд 200 гр давс уусгаж бэлтгэнэ /хийж хадгална/. Мөн хальсыг ургамлын тос юмуу өөхөн тосоор тосолж хадгалж болдог. Өндөг нь аливаа хурц үнэрийг өөртөө амархан шингээдэг тул загас мэтийн зүйлээс аль болох хол байрлуулах шаардлагатай.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 235 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|