rosa

2013-02-04

Та өөртөө масажист

Үрчлээгүй хүн байдаггүй. Харин үрчлээний шинж тэмдэг 25-30 насанд улам тодорч эхэлдэг. Ингээд жил бүр үрчлээ гүн болж, нүүрийг ядарсан  харагдуулна. Хэрвээ та өдөр бүр доорх энгийн дасгалуудыг хийвэл үүнээс ангижрах боломжтой. Доор заагдсан дасгалуудын тусламжтайгаар арьсан дахь цусны эргэлтээ сайжруулж, үхэжсэн эсээ сэргээж, арьсны бат бөх чанараа хамгаалж болно.

Духны иллэг: Хоёр гарын хурууныхаа өндгөөр духныхаа дунд хэсгээс шанаа руугаа чиглүүлэн тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь баруун шанаанаасаа зүүн рүү, зүүн шанаанаасаа баруун руу чиглүүлэн 4-5 удаа тойрог хөдөлгөөнөөр илээрэй.

Зовхины иллэг: Дээд доод зовхио хурууныхаа өндгөөр болгоомжтой ил. Арьсаа бүү сунгаарай. Энэ нь маш хортой.

Хамрын иллэг: Хамрыг долоовор, дунд хурууныхаа өндгөөр угаас үзүүр хүртэл илнэ. Дараа нь үүнийг эсрэг чиглэлд илээрэй.

Хацрын иллэг: Зүүн гарын дөрвөн хуруу, баруун гарын дөрвөн хуруугаа амныхаа хоёр төгсгөлд тавиад, чихний дэлбээ хүртэл тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь үүнийгээ эсрэг чиглэлд хийгээрэй. Дасгалыг 3-4 удаа давтана.

Хүзүүний иллэг: Хүзүүнд даралтыг хэт мэдэрдэг бамбай булчирхай байрладаг тул хүчтэй дарж болохгүй. Тиймээс хүзүүнийхээ хоёр талаас цээж, мөр рүү чиглэлтэй зөөлөн илээрэй.

Ам, Эрүүний хэсгийн иллэг: Хоёр гарын дунд хурууг доод уруулын доор, эрүүний голд байрлуулаад доод уруулыг шүргэтэл хагас тойрог гаргаж илнэ. Энэ дасгалыг 3-5 удаа хийнэ. Эрүүний хэсгийг алганы ар талаар алгадаж, доод уруул хүртэл иллэг хийгээрэй
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 173 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

гоо сайхан

Сүүлийн бичлэгүүд

. Гар утасны хөгжлийн түүх
. шүлэг
. Зурхай
. Hard диск нуух арга
. Галт үнэгийн шинэ хувилбар албан ёсоор гарлаа
. Зураг
. Мартын 8-н үүссэн түүх
. Хоолны давс компьютерийн “хард дискний” багтаамжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ
. Компьютерийн вирус гэж чухам юу билээ
. Та өөртөө масажист
. Ашигтай зөвөлгөө
. Эрүүл хооллолт
. Монгол орны түүх соёл, хөгжил дэвшил
. Компьютерийн техник хангамж ба програм хангамж
. "Давхар ургасан шүдийг авахуулах хэрэггүй"

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Bymba
. Daimond

Тоолуур

Миний блогийн 30209 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 10 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн