Гар утасны 1 дэх үед аналог дохиог хэрэглэдэг байсан ба 1980-аад оны үе юм. Энэ үед нөгөө аварга, биеэ хамгаалах хэрэгсэлээр ашиглаад байсан гар утаснууд орох ба энэ нь энгийн яриаг дамжуулдаг байжээ. Бүүр 0 дахь үе гэж байдийн байна. Гар утасны 2 дахь үе нь 1991 оноос эхэлдэг ба тоон дохио руу шилжсэн. Мессеж, э-майл илгээх гэх мэт тоон өгөгдлийн үйлчилгээ нэвтэрсэн. Гар утасны 2,5 дахь үед та бидний мэдэх GPRS, Multimedia message, аялгуут мэндчилгээ гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг маркетингийн зорилгоор ашиглах болсон үе юм. 2,5 дахь үе нь албан ёсны хувилбар биш. Аа харин гар утасны 3 дахь үе бол гар утсыг жинхэнэ амьдруулах юм байна. Түүний давуу талуудаас дурьдвал: · Хэрэглэгчид дүрсээ харж ярьдаг болно. · Хэрэглэгчид гар утаснаасаа телевиз үзнэ. · Гар утсаа модем болгон интернэтэд холбогдоно. · Гар утсаараа хаана яваагаа мэддэг болно(GPS). Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын томоохон оператор компаниуд хамгийн сүүлийн үеийн гуравдагч үе буюу 3Жи технологид суурилсан төрөл бүрийн сонирхолтой, шинэлэг үйлчилгээнүүдээр хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангаж байна. 1ЖИ-ТЕХНОЛОГИ: Хамгийн анхны “зөөврийн” утаснууд бол радио телефонууд бай.. Уг 1Жи-г нарийн тодорхойлох юм бол 1981 онд үүсэж хөгжсөн NMT (Nordic Mobile Telephone) стандарт юм. Энэ стандартын давуу талуудыг дурдвал давтамжийн зурвас нь 450 МГц байсан тул хамрах хүрээ өргөн, дамжуулагдаж буй яриа маш тод, “амьд” мэт сонсогдож байсанд байлаа. Мэдээж анхны энэ технологид сул талууд ч байсан нь тодорхой. Дугаар нь гар утсандаа салшгүйгээр холбогддог байсан бөгөөд, дугаараа солихын тулд утасны аппаратаа тэр чигээр нь сольдог байсан. Мөн хэн дуртай нь радио долгионд холбогдож харилцагчдын яриаг сонсох боломжтой байв. Тэгээд ч тун удалгүй ярианаас бусад өөр нэмэлт үйлчилгээнүүдийн эрэлт хэрэгцээ өсөх болсноор техникийн дараагийн үе рүү шилжжээ. Эхний үе шат буюу 1G нь 1980 аад оны эхээр эхэлсэн ба AMPS (Advansed Mobile Phone Service) сүлжээнд үндэслэн гaрч ирсэн. AMPS сүлжээ нь FDMA (Frequency Division Multuplex Access) буюу давтамжийн нягтруулгатай системийг ашиглаж 800МГц-ийн зурвасд аналог дуу дамжуулдаг байв. 2ЖИ-ТЕХНОЛОГИ: Харилцаа холбооны 2Жи үеийн эхлэл нь 1991 он юм. Бид бүхний мэдэх GSM (Global System for Mobile Communications) стандарт гарч ирснээр энэ үе эхэлсэн байна. Давтамжийн зурвас нь 890-960, 1800 МГц байсан нь 1Жи-тэй харьцуулахад сүлжээний хамрах хүрээг багасгасан боловч дамжуулах станцуудыг ойр ойрхон суурилуулснаар уг асуудлыг шийджээ. Хоёрдугаар үед тоон хэлбэрт шилжсэн нь дамжуулагдаж буй ярианы чанарыг сайжруулж, мэдээллийн нууцлалыг өндөржүүлсэн бөгөөд бөгөөд утасны аппаратын өргөн сонголттой болсон байна.. Энэ үеийн технологийг одоо ч дэлхий дахинд хэрэглэж байгаа учраас энэ талаар илүүг нуршилгүй 3Жи буюу гуравдугаар үеийн тухай өгүүлье. Хоёр дахь үе буюу 2G нь 1990 -ээд онд гарч ирсэн ба оператор компаниуд CDMA ба GSM гэсэн хоёр өрсөлдөгч стандартыг хэрэглэж эхлэв. Хойд Америкийн зарим операторууд CDMA-г хэрэгжүүлсэн ба дэлхийн бусад операторууд GSM- хэрэгжүүлсэн байна. CDMA нь 800 МГц-ийн зурвасд нэг сувгаар 64 яриаг нягтруулан явуулдаг, GSM нь 900МГц болон 1800МГц -ийн зурвасд нэг сувгаар 8 яриаг нягтруулан явуулдаг. 3ЖИ -ТЕХНОЛОГИ: 2001 онд 3Жи ийн эхлэл болж GSM-ийн халааг авахаар хоёр стандарт гарч ирсэн нь UMTS – Universal Mobile TeleCommunications 3G нь International Telecommunication Union (ITU) гэсэн стандартаас суурьлаж бий болсон байна. 3G сүлжээг ашиглан тухайн операторууд хэрэглэгчиддээ өргөн зурвасын сүлжээгээ ашиглан томоохон боломжуудыг гаргаж өгдөг. System, CDMA – Code Division Multiple Access байлаа. 3Жи-ийн хувьд одоо ашиглагдаж буй хоёрдугаар үеийн системээс ялгарах үндсэн давуу тал нь мэдээлэл дамжуулах хурд өндөр, мэдээллийн багтаамж өргөн байдаг тул Дүрсээ харж яриа хийх • Гар утсаараа өндөр хурдтай интернетэд холбогдох • Гар утаснаасаа телевизийн хөтөлбөр үзэх • Ярианы чанар сайжрах • Олон төрлийн нэмэлт үйлчилгээ хэрэгжүүлэх техникийн боломж бүрдэх • Операторын сүлжээний даац сайжирснаар шинэ жил, цагаан сар зэрэг баярын өдрүүдэд сүлжээний доголдол үүсэхгүй байх давуу талтай. 3Жи технологи нь 2003 онд АНУ, Япон болон БНСУ–д маш эрчимтэйгээр нэвтэрч байх үетэй зэрэгцэн түүний өрсөлдөгч UMTS нь 2007 онд ОХУ-ын Мегафон, МТС, Билайн зэрэг оператор компаниудаар хүрээгээ тэлж байлаа. 3G-г 2001 онд Солонгосчууд CDMA2000, Европчууд UMTS, Япончууд Foma систем дээр туршиж нэвтэрүүлсэн байдаг. Харин 2003 онд Германчууд UMTS (Universal Mobile Telecommunications System) ашиглан аналог TV-г DVB-T болгож чадсан нь бас л амжилт. Мөн л Германчууд 2006 онд HSDPA-г эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн жил HSDPA -г 7.2Mbit/s HSUPA -г 1.4Mbit/s хурдтай болгож чадсан. Өнөөдөр HSPA -г дэмжиж ажилладаг операторын тоо 100 давсан байдаг. Аливаа шинэ технологийг гарган авч амьдралд нэвтэрүүлэхийн тулд хүмүүс маш их хөдөлмөрлөн туршилт судалгаа хийж, асар их хөрөнгө зарцуулагддаг. Иймээс эдгээр технологийг ч нэвтэрүүлэхэд ч бас ялгаагүй. Судалгаагаар Европын улсууд 3Ж-ийн лицензэнд л гэхэд 110Т евро зарцуулсан байдаг юм билээ. Энэ манай улсын хэдэн жилийн төсөвтэй тэнцэх бол... Тэгэхээр мэдээж Мобиком 3Ж-г нэвтрүүлэхийн тулд их мөнгө цацна үүнийгээ одоогийнхоо системээс босгох болох байх даа. Тэр хөрөнгө хэзээ босно тэр үед нэвтрэх болов уу? Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас (ITU) үүрэн холбооны зурвасыг өсгөх, олон төрлийн үйлчилгээний боломжийг хөгжүүлэх 3G буюу IMT 2000 - стандартыг гаргасан. Ингэснээр дуунаас гадна, өгөгдөл, дүрс зэрэг багц өгөгдлүүдийг өндөр хурдтай, чанартай дамжуулах боломжийг бий болгох зорилго тавьсан юм. 2007 онд Жи-Мобайл корпораци 3Жи технологид суурилсан үүрэн холбооны сүлжээ байгуулснаар шинэ үе эхэлж монголчууд бид шинэ үеийн технологийг хэрэглэх боломжтой болсон юм. 2G-ээс 3G шилжихэд операторууд хуучин байгаа сүлжээгээ шинэ бродбанд сүлжээ болгох шаардлага гарсан. Энэ ажлыг 3GPP ба 3GPP2 гэсэн хоёр ялгаж авч үздэг. 3GPP буюу 3rd Generation Partnership Project нь 1998 онд үүссэн ба GSM-ээс уламжлан 3G-г хөгжүүлэх зорилготой. 3GPP нь GPRS (114Kbps), EDGE (384K bps), WCDMA (1.92M bps), HSDPA(14M bps), E-UTRA (100M bps)-г хөгжүүлнэ. 2000 оноос эхлэн IMT 2000 - стандартын хүрээнд GPRS хөгжсөн ба 2003 оноос EDGE хөгжсөн, үүнийг заримдаа 2,5G гэж хэлдэг. Одоо бол EDGE нь HSDPA –аар солигдсон. GSM операторуудын дараагийн үе бол LTE E-UTRA гэж байгаа. (Long Term Evolution) 3GPP2 буюу 3rd Generation Partnership Project -2 нь CDMA2000 ашигладаг Хойд америк ба Азийн зарим операторууд 3G нэвтрүүлэх зорилготой. 3GPP2 нь 1xRTT (144Kbps), EV-DO (2.4M bps), UMB (288M bps) -г хөгжүүлнэ. 2002 оноос эхлэн 1xRTT хөгжсөн ба мөн үүнийг заримдаа 2,5G гэж хэлдэг. 3GPP2-ийн одоо хөгжих үе бол UMB гэж байгаа ч олон CDMA операторууд LTE-руу шууд орох хандлага байна. 3G технологиор ажилладаг утас, ажилладаггүй утас гэж байгаа. Хамгийн энгийнээр хэлэхэд хэрэв таны утас нүүрэн хэсэгтээ (бас ардаа) камертай, сүлжээгүй газар антенны түвшний дүрсийн оронд 3G гэсэн бичиг гардаг бол энэ системд ажиллана. 3G-г ашиглаад видео дуудлага хийнэ, дүрсээ харж ярина, ТВ үзнэ, интернетэд орно, гол нь хурд өснө, мөн оператор компаниас 3G хэрэглэгчдэд зориулсан бусад үйлчилгээнүүдийг авах боломжтой болно. Мэдээж шинэ технологийг оруулахад зардал гарч байгаа, хэрэглэгчид ч шинэ хэрэглээнд мөнгө зарцуулах шаардлага гарна, үнэ тариф энэ тэр. 3G орчихсон орны хэрэглээний статистикийг харахад дүрс харж ярих, ТВ үзэх энэ тэрээс илүү интернетэд орох нь л илүү хэрэглээ болдог гэсэн. Дэлxий дээр одоогийн байдлаар 2 тэрбумаас илvv их хvн гар утас хэрэглэж байгаа нь сvvлийн жилvvдэд энэхvv салбар гэрлийн хvрдаар хөгжиж ирсний илрэл юм. Энэ жилийн дэлхий даяар гар утасны vйлчилгээ эрхэлдэг компаниудын уулзалт нь Барселон хотод болох ба тэд уг уулзалтдаа ирээдvйд тулгарч болзошгvй таагvй vзэгдэл болон өөрийн салбарынхаа өсөлтийг яаж хадгалж хамгаалах талаар харилцан санаагаа солилцох нь дамжиггvй. Энэхvv жил болгон болдог Барселоны уулзалтан дээр ялангуяа vvрэн телефоны оператор компаниуд тодорхой шийдэлд хvрэхгvй бол ирээдvйд санхvvгийн хvндрэлд орж болзошгvй . Энэ нь 3GSM Congress нь дэлхийн хэмжээнд 3GSM технологийг (Монголд Mobicom компани энэ GSM технологийг ашигладаг ба дараа жилээс тендерт шалгарсан 2-дагч оператор vйл ажиллагаагаа эхэлнэ) хөхvvлэн дэмжих ба нэгдсэн нэг стандарт хэрэглэхэд зориулагдсан байгууллага юм. "3G" нь 3-р vеийн (generation) технологи гэсэн утгатай гам. Бvх vvрэн телефоны операторын vйлчилгээ хийдэг компаниуд 2G ба 2.5G vйлчилгээнээсээ 3G-pyy ойрын жилvvдэд шилжих нь дамжиггvй. Энэхvv шилжилтэд тулгарч байгаа хамгийн том бэрхшээлvvдийн нэг нь хуучин технологи хэрэглэдэг хуучин гар утасны хэрэглэгчдийг шинэ хэрэглээ рvv татан оруулах юм. Informa Telecoms байгууллагын судалгаагаар 2005 он дуусах vед нийт гар утас хэрэглэгчдийн зөвхөн 2% нь энэхvv 3G гэсэн 3-р vеийн сvлжээг ашиглаж байсан. Энэхvv технологи нь зарим улсуудад зах зээлд гарсан нь сараар буе жилээр хэмжигдэж байхад 2% гэдэг бол маш бага тоо. Нэг жишээ хэлэхэд Их Британи улсад 3G нь 2003 оны 3-р сард анх vйлчилгээнд гарсан. Vvний нэг гол шалтгаан нь vvрэн телефоны оператор компаниуд хуучин технологиороо хангалттай ашиг олж байгаа тул өндөр зардал гарган шинэ сvлжээ vvегэх сонирхол байхгvй байгаад оршино. "SMS гэдэг мессэжийн vйлчилгээ нь маш бага мэдээлэл дамжуулдаг ба уг мэдээллийг дамжуулахад гардаг зардлыг хэрэглэгчийн төлбөртэй харьцуулахад асар их орлого олж байна гэдэг нь тодорхой гэж" Sound Partners компанийн судалгаа хариуцеан захирал Mark Heath тодотгосон. Төлбөрийн бодлого Энэхvv vнийн бодлого нь 2G ба 2.5G сvлжээнvудийн харьцангуй бага мэдээлэл дамжуулах чадавхыг харуулж байгаа юм. Харин 3G сvлжээ нь асар их мэдээлэл дамжуулах чадвартай тул мессэж буюу мэдээлэл илгээх болгондоо төлбөр хийхгvйгээр cap тутам тогтмол төлбөр хийн уг vйлчилгээг нэвтрvvлснээр хэрэглэгчдийг урамшуулах боломжтой гэж ноён Heath vзэж байна. Энэхvv vvрэн телефоны vйлчилгээг интернэт vйлчилгээтэй харьцуулахад. Интернэт хэрэглэгчид бага мөнгө төлж их мэдээлэл авах ба илгээх боломжтой байхад гар утасны хэрэглэгчид эерэгээр их мөнгө төлөн бага vйлчилгээ эдэлж байна. Ихэнх операторууд нь 3G технологид хурдан шилжеэн тохиолдолд хэрэглэгчид харьцангуй бага мөнгө төлөн их мэдээлэл дамжуулан тэдний орлого буурахаас болгоомжилж байна гэж тэрээр нэмж хэлсэн. Өөр нэг чиг хандлага нь хэрэглэгчид гар утаснаасаа Google, Yahoo, Microsoft ба eBay компаниудын хийдэг бvх vйлчилгээг авах боломж юм. Оператор компаниудын дамжуулах мэдээлэл нь асар өсөх боловч орлого нь тэрний хэрээр нэмэгдэхгvй байх гэж тэд болгоомжилж байна. Мэдээлэл дамжуулалт 3G сvлжээний давуу тал буюу өмнөх vеийн технологиудаасаа ялгарах зvйл нь кино, видео клиф, хөгжим дамжуулах өндөр чадвар юм. Иймээс эдгээр давуу талаа ашиглан хэрэглэгчдийг гар утаснаасаа мессэж, хөгжим, видео ба зурагтын нэвтрvvлэг хvлээн авах буюу дамжуулах боломж олгон шинэ 3G технологи руу урвуулан татах юм. Рок попын од Craig David нь 3GSM уулзалтан дээр гар утсаараа зугаа цэнгэл хvлээх авах нь нэн чухал гэж vvрэн телефоны операторын vйлчилгээ эрхэлдэг компаниудад сануулж байна гэж ойлгож болох юм. Гэвч энэхvv шилжилт хэт хурдан явагдвал сvлжээний чадавх нь эдгээр мэдээллийг тvргэн шуурхай сааталгvйгээр дамжуулж чадахгvй болов уу. Гар утас руу зурагтын нэвтрvvлэг дамжуулах оролдлогууд хийгдэж байгаа ба Их Британийн BBS телевиз vvнд идэвхтэй оролцож байгаа. Vvнд оператор компаниуд ихээхэн хэмжээний мөнгө зарцуулж байж уг нэвтрvvлгийг өргөн олонд хvртээл болгох чадвартай болно. Уг мэдээллийг дамжуулахын тулд сvлжээндээ өндөр vнэтэй нэмэлт тоноглол хийх шаардлагатай ба энэ нь орлого багасаж байгаатай уялдахгvй болов уу. Vvнээс vл хамааран ойрын хэдэн жилvvдэд энэхvv зах зээлд vнийн болон шинэ vйлчилгээний өөрчлөлтvvд гарах нь дамжиггvй. Иймд vvрэн телефоны операторууд ирээдvйн стратегийг зөв сонгохгvй бол гол хохирогч нь болж магадгvй. За тэгээд удахгүй манай үүрэн холбооны анхдагч оператор болох Мобиком маань ирэх улиралаас гар утасны 3 дахь үе рүү нэвтрэн орох төлөвлөгөөтэй байгаа ба хэрэглэгч таныг гар утас худалдан авах гэж байгаа хэрэглэгчиддээ хандан одооноос 3G систем хүлээн авдаг загварын гар утас сонгохыг зөвлөж байна. Энэ нь нөгөө кинондээрээс хардаг video calls-ыг хийх боломжийг олгодог байна. Мөн broadband wireless data буюу зурагт үзэх боломжтой ажээ. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй GSM системийн үүрэн холбооны компаниуд 2,5G буюу 2 дахь үеийн технологийн сайжруулсан хувилбарыг ашигладаг бол 2009 оны эхний улиралд Мобиком Корпораци 3G хэмээх гар утасны шинэ технологи руу шилжих гэж байгаа юм байна.
Ингэснээр Мобикомын хэрэглэгчид 2009 онд харилцагч хүнийхээ нүүр царай, үйл хөдөлгөөнийг амьдаар харж video call хийх боломжтой болох нь. Түүнчлэн дээр дурдсан гар утаснаасаа телевизийн суваг үзэж, өндөр хурдны интернетэд гар утсаа модем болгон холбогдох гээд 3G-д суурилсан олон үйлчилгээг авах боломжтой болохнээ. Энэ бүх үйлчилгээг авахын тулд мэдээж таны утас 3G системийг дэмждэн ажилладаг байх хэрэгтэй. Хэрэг шинээр утас авах гэж байгаа бол үүнд тохирох эсэхийг нь шалгаж авахад илүүдэхгүй нь байна
|